"Капитал маркет корпорац ҮЦК"-ийн зөвшөөрлийг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-19 15:46:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн мэдээлснээр "Капитал маркет корпорац ҮЦК" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Тодруулбал, СЗХ-ны энэ сарын 10-ны 476 тоот тогтоолоор дээрх компанийн үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгосонтой холбоотойгоор харилцагчдыг шилжүүлэх үйл ажиллагааг СЗХ-ноос зохион байгуулах юм. Холбогдох мэдээлэл, тогтоолыг энд дарж үзнэ үү.


Related news