“Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем”-ийн тухай мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:20:50

Хэнтий аймгийн орон нутгийн төсвийн мэргэжилтнүүдэд Монгол Улсын Сангийн Яамнаас “Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем”-ийн тухай ойлголт өгөх зорилгоор аймгийн Иргэний танхимд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар энэ оны төсвийг төлөвлөж, батлах, орон нутгийн төсвийн сарын хуваарь батлах , батлагдсан хуваарийг төрийн сангийн систем рүү хөрвүүлэх, орон нутгийн төсөвт тодотгол хийх, төсвийн хүрээний мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажлуудыг Монгол Улсын Сангийн Яамны захиалгаар хэрэгжүүлэн ашиглалтанд оруулсан Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн системийг ашиглан хийх тухай мэдлэг олгох, чадавхийг дээшлүүлэх зорилготой аж.

Орон нутгийн 2016 оны төсвийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлийг төсвийн төлөвлөлтийн мэдээллийн системийг ашиглан хийх тухай тус сургалт нь энэ оны 3, 5-р саруудад зохион байгуулагдаж байгаа юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news