Улаанбурханы өвчлөл буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 14:40:25

Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хонгоос эхлэн улаанбурханы өвчлөл харьцангуй буурч, нэгдсэн эмнэлэгийн халдварын тасагт 5 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнийг урин дулаан болж амьсгалын замын халдварт өвчин буурч байгаатай холбон тайлбарлаж байгаа бөгөөд халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд ихэвчлэн өвчин нь хүндэрсэн бага насны хүүхдүүд байсан бол сүүлийн үед багасч байгаа гэж Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч Г.Хишигжаргал  хэллээ.

Диспансерийн үзлэгээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа бол гадуур өвчилж байгаа иргэдийн 40 орчим хувийг 18-30 насныхан эзэлж байна. Энэ насныхны хувьд дархлаажуулалт хийгдэж байгаа бөгөөд бага насны 9 сараас 2 ойтой хүүхдүүдэд улаанбурхан, улаануудын вакцин товлолын дагуу хийгдэж байна.

Вакцины насанд хүрээгүй хүүхдүүдээ халдвараас сэргийлж, дархлаажуулалт сайн хийвэл өвчлөл цаашдаа нэмэгдэхгүй байх боломжтойг эмч мэргэжилтнүүд хэллээ.

Аймгийн хэмжээнд энэ оны 1-р сараас эхлэн улаанбурхан өвчлөл ихэсч зарим үедээ 15-20 хүн хэвтэн эмчлүүлж байжээ. Энэ тоо эрс буурч байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news