Хууль зөрчсөн 11 иргэнд мэдэгдэл хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр гараш болон чингэлэг байршуулсан иргэдэд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас газар чөлөөлөх тухай “Мэдэгдэл” хүргүүлжээ.
Нийт 11 иргэн “Газрын тухай хууль”-ийг
зөрчин нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байна. Тодруулбал,
цэцэрлэг, сургууль, албан байгууллагын дэргэд чингэлэг байрлуулж автомашины
гарааш болон бусад зориулалтаар ашиглаж байгаа аж. Дээрх 11 иргэнд “Газрын тухай
хууль”-ийн 57.3-т заасны дагуу хугацаатай мэдэгдэл хүргүүлж хэрэв үүнийг
зөрчвөл 57.4 –т заасны дагуу албадан чөлөөлөх гэнэ.