Чацарганы төгөл байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 11:20:13

Говь-Алтай аймгийн Бигэр сумын өндөр настан ахмад багш Д.Оросоо, Ц.Алтангэрэл нар тэтгэвэрт гараад сум орон нутагтаа хэрэгтэй зүйл хийж хүүхэд залуучуудад үлгэр үзүүлэх зорилгоор “Чацаргана мандал” газар тариалангиййн хоршоо байгуулан ажиллаж амжилтанд хүрчээ.

Тэд үр хүүхдүүд ач зээ нараа дагуулан 1.2 га газрыг хашиж хамгаалан 1000 гаруй чацарганы мод , бусад төрлийн нийт 1500 модыг тарьж арчлан ургуулсан байна. Тэдний хүү Ганзориг нь аав ээжтэйгээ хамтран энэ ажилд идэвхтэй туслан хамтран ажилладаг байна. Төгөлийн хашаандаа гүн өрмийн худаг 17 сая төгрөгөөр гаргуулснаар модны усалгааны асуудлаа шийдвэрлэж чаджээ. Чацарганы жүүс, шүүс, сок, ундаа зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж баруун бүсийн үзэсгэлэн худалдаанаас хоёр удаа тэргүүн байрын шагнал гардсан байна.

Жилд 2-3 тн чацаргана хураан авдаг болсон байна. Одоо тэдний төгөлийн модод урган цэцэглэж эхэлжээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

Related news