Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд ухаалаг самбараар үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 11:05:08

Улаанбаатар хотын дүүргүүдэд нэвтрээд буй ухаалаг мэдээллийн самбар орон нутгаас анх удаа Төв аймгийн Сэргэлэн суманд ашиглалтанд орлоо.

Клини Инержи ХХК-нийн 7,1 сая төгрөгөөр байршуулсан уг самбар онлайн сүлжээнд холбогдсон ба 32 төрлийн мэдээллийг иргэдэд шууд хэвлэн өгч байна. Сэргэлэн сумын засаг даргын тамгын газрын дарга С.Ганчимэгийн хэлснээр цаашид нийт хүн амд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөжүүлхийн тулд нэмж 20 гаруй үйлдэл суурьлуулахаар төлөвлөжээ.

Тус сумын 5 багт 2000 гаруй иргэн амьдарч байгаа юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news