Өрхийн эмнэлгүүд энэ сарын 25-ны хүртэл уртасгасан цагаар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 17:51:49

Хэнтий аймагт улаанбурханы 14000 хүн тун вакцин ирж иргэдийг түр болон нүүдлийн цэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дархлаажуулж эхэллээ.

Чингис хотод байнгын 3 цэг, түр 11 цэг, явуулын 3 хэсэг ажиллаж байна. 20-иос дээш ажилтантай албан байгууллага дээр түр цэг байгуулан ажилтнуудыг нэгдсэн журмаар вакцин хамруулж байгаа бол цөөн ажилтантай болон ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэд харьяа өрхийнхөө эрүүл мэндийн төвд ирж вакцин хийлгэх шаардлагатай. Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Цагдаагийн газар, МСҮТ, Хэнтий ус компаниудын ажилтнууд өнөөдөр дархлаажуултад хамрагдлаа.

Маргааш здтг, төрийн банк хорих 0419-р анги, 4-р цэцэрлэг ХААГ-уудад дархлаажуулалтын ажлын түр цэг ажиллана. Эрүүл мэндйн тухай хуулинд халдварт өвчин дэгдсэн тохиолдолд иргэн дархлаажуулалтанд хамрагдах үүрэгтэй гэж заасанчлан иргэн та үүргээ биелүүлж заасан хугацаанд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай. Тиймээс энэ сары 25-ны өдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүд 19 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news