Шагайн харвааны тэмцээнд ялагчид УАШ тэмцээнд оролцох эрхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:39:00

Хэнтий аймгийн 2016 оны үндэсний шагайн харвааны өвсөр үе, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчдийн 20 баг, өсвөр үе, хүүхдийн 7 баг оролцож цэц мэргэнээ сорилоо.

Тус тэмцээнийг харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, тэдэнд хамт олонч, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэн үлдээх, үндэсний өв уламжлалаа хадгалж үлдэх зорилгоор аймгийн шагайн харвааны холбооноос 2016 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж аж.

Энэхүү тэмцээнд Биндэр сумын Т.Амархүү ахлагчтай баг 1-р байр эзэлсэн бөгөөд Цэнэтрейд ххк-ны А.Цогтгэрэл ахлагчтай баг 2-р байр эзэллээ. Мөн Борөндөр сумын Н.Мягмар ахлагчтай баг 3-р байр эзэлсэн бол Баянхутаг сумын Ч.Мөнхнаран ахлагчтай баг 4-р байранд орж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news