Хачигт халдварын 27 тохиолдол гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн хэмжээгээр сүүлийн жилүүдэд хаврын цагт хачигт хазуулснаас болж өвчлөх тохиолдол олонтаа гарч байна.
Өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан нийт 27 тохиолдол гарч хачигт халдвараар өвчлөгсөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд байгаа ажээ. Өвчилсөн иргэдийн тухайд ямаа самнахаар хөдөө явсан болон ноос ноолууртай ойр ажилладаг хүмүүс, бага насны хүүхдүүд байгаа гэнэ. Тус аймгийн Тайшир, Жаргалан, Халиун, Цээл, Дэлгэр сумдад хачигт халдварын өвчлөл олонтоо гарсан байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол