Жаргалтхаан суманд гурван хүлэмж нэмж байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 21:50:48

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хэрэгжүүлж буй “Хүлэмжийн аж ахуй” төслийн хоёр дахь шатны ажлын хүрээнд 2016 онд JCI Сигопу байгууллагаас хөрөнгө оруулалт хийж, хүлэмжийн аж ахуйг өргөтгөхөөр болсны дагуу шинээр 3 хүлэмж нэмж байгуулан, усалгааны иж бүрэн систем суурилуулж, 15 төрлийн нарийн ногооны үрсэлгээг суулган энэ оны ажлын нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд “JCI Сигопу” салбар байгууллагын 2016 оны ерөнхийлөгч Kim Deok Ryul, "JCI Лидер" салбар байгууллагын 2016 оны ерөнхийлөгч Ч.Ариунболд болон холбогдох хүмүүс хүрэлцэн ирж, сумын Засаг дарга Б.Цогт-Оршихтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Тус ажлыг  Жаргалтхаан сумын ЗДТГ  Б.Цогт-Орших, БНСУ-ын Чежү арлын Сигопу хотын “JCI Сигопу” салбар байгууллага, Монгол Улсын "JCI Лидер" салбар байгууллага хамтран өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ийнхүү гэрээ хэлэлцээрийн дагуу өргөжсөөр байгаа аж.

Мөн Хүлэмжийн аж ахуйн төслийн зөвлөх багш “Газар Шим” ХХК-ийн ерөнхий агрономич н.Баярхүү "Өрхийн газар тариалан эрхлэлт" сэдвээр сумын иргэдэд сургалт хийлээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news