60 гаруй хүний амь насыг аварсан ховор ачтан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 21:57:37

Хэнтий аймгийн Төв номын сангийн захирал  Оюунбилэгийн Анхбаяр нь 2010 оны 01-р сарын 14-ний өдөр донорт элсэж, нийт 23 удаа 9,2 л цусаа бэлэглэж, 60 гаруй хүний амь насыг аварчээ.

Түүнийг онцлохын учир нь улсын хэмжээний доноруудын  дунд долоохон хувийг эзэлж хамгийн ховорт тооцогддог  4-р бүлгийн цусны донор ажээ.

Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн салбар банкныхан хэзээ ч дуудсан цаг ямагт бэлэн байдаг “Авралын од” хэмээн нэрийддэг ажээ.

Аймгийн хэмжээнд нийт 747 донортой бөгөөд үүний 492 донор нь Чингис хотод амьдардаг ба 35-аас дээш удаа цусаа бэлэглэж, 100 гаруй хүний амь насыг аварсан Хүндэт донор 58 хүн байдаг аж.

Улсын хэмжээнд 1-р бүлгийн цустай донор 40 хувь, 2-р бүлгийнх 22 хувь, 3-р бүлгийнх 31 хувийг эзэлдэг байна. 

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news