Дорнодын эхчүүд зорилтот бүлгийн өрхүүдийг талхаар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-19 22:44:39

Дорнод /МОНЦАМЭ/. “Дорнодын ээжүүд” цахим группийн гишүүд нэгдэж, хандив босгосноор аймгийн төвийн 11 багийн зорилтот бүлгийн өрхүүдийг талхаар хангаж байна.

Хөл хорио тогтоосноос хойш одоогийн байдлаар зургаан багийн 350 гаруй өрхөд 1000 ширхэг талх, гар нүүрний саван, С витаминыг хүргэжээ. Эхчүүд, ААНБ-уудын хандиваар цугласан мөнгөөрөө талх худалдан авч байгаа аж. Талх үйлдвэрлэгчид ч энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж, талхаа хямдаар бодон нийлүүлж байгаа гэв.

Харин “Босоо хөх Монгол”, “Автомашин сонирхогчдын холбоо”-ны залуус талх тараахад хүн хүч, машин техникээр туслалцаа үзүүлж, хорио цээрийн дэглэмийг мөрдөн айл бүрийн хашаанд өлгөн үлдээж байгаа аж. Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч аяны багийнхантай нэгдэж, багийнхаа иргэдэд тусламж үзүүлж эхэлжээ. Аяны хүрээнд баг тус бүрээс 40 өрхийг сонгож, нэг айлд 3-4 талх өгч байна. 

Related news