Хамтын хөдөлмөрийг үнэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-05-28 19:15:41

Говь-Алтай аймгийн “Сайн малчин, тэргүүний тариаланч, хадланч эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн”-ийг Эх үрсийн баяраар хийх боллоо.

Мал маллах, газар тариалан эрхэлж байгаа хүмүүс гэр бүлээрээ хамтын хөдөлмөр эрхлэн зүтгэдэг бөгөөд аймгийн сайн малчин, тэргүүний тариаланч, хадланч цол олгоход зөвхөн өрхийн тэргүүн л уг шагналын эзэн болоод гэр бүлийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр бүтээл үнэлэгддэггүй үлддэг гэж үзээд тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс шагналын журамдаа өөрчлөлт оруулсан байна. Иймд 1997 оноос өнөөг хүртэлх хугацаанд тус аймгийн хэмжээгээр сайн малчин, тэргүүний тариаланч, хадланч болсон 350 гаруй хүний гэр бүлийн эмэгтэйчүүдэд “Аймгийн сайн малчин”, “Аймгийн тэргүүний тариаланч, хадланч” цол шагналыг энэ үеэр олгохоор болжээ.

                                                                                                      Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news