Зуунмод сумын 60 өрхөд хүнсний болон ариун цэврийн багц олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-24 12:14:54

Төв /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Төв аймгийн Онцгой комисс, Улаан загалмайн хороотой хамтран Зуунмод сумын 60 өрхөд хүнсний болон ариун цэврийн багцын дэмжлэг олголоо.

Мөн Зуунмод сумын Шуурхай штабын дэргэдэх “Хүнсний хангамжийн штаб”-аас зохион байгуулсан хандивын аяны хүрээнд Номт хүнс багийн “Нандин” хүнсний дэлгүүрээс 6 багт 2,4 тн төмс хандивласныг зорилтот бүлгийн 404 өрхөд өгчээ.

 

Related news