Эх үрсийн баяраар шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-02 23:30:47

Говь-Алтай аймгийн олон иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж төрийн дээд одон медалиар шагнасныг Эх үрсийн баяраар аймгийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.

Есөнбулаг сумын өндөр настан Ц.Жамбал, Д.Дэмбээ,Тохижилт үйлчилгээний газрын ажилтан Ц.Мөнхбаатар нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Мөн Есөнбулаг сумын өндөр настан З.Гантогтох, Б.Сарангэрэл, Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Элбэгжаргал, Тонхил сумын малчин Ү.Бямбажав нарын 15 хүнийг “Алтан гадас” одонгоор, Нэгдүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Рэнцэндаваа нарын 3 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнасныг гардууллаа.

Мөн “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор Ж.Доржпалам, “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор Б.Энхжаргал, Г.Наранцэцэг нарын 24 хүн шагнуулсныг гардууллаа. Үүний зэрэгцээ төрөл бүрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр олон хүн шагнуулсан байна.

                                                                                           Говь-Алтай Ш.Цоодол

Related news