Халхголын чөлөөт бүсийг эсэргүүцэж шаардах бичиг хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Халхгол суманд чөлөөт бүс байгуулах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ.
Тэгвэл Халхгол хамгаалах хөдөлгөөнийхөн 1659 хүний гарын үсэг бүхий шаардлагыг УИХ-ын дарга болон Дорнод аймгийг төлөөлөн сууж буй гишүүд, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нарт хүргүүлжээ. Албан шаардлагад дээрх тогтоолыг УИХ эргэн харж хүчингүй болгохыг УИХ-ын хурлын дарга З.Энхболдоос шаардаж хүлээн аваагүй тохиолдолд тэмцлийн бусад алхмуудыг эрс шийдвэртэйгээр хийнэ гэдгээ мэдэгджээ.
Б.Туяа
Comments