Он гарсаар Хэнтийн 6 суманд түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-08 11:45:30

Ой хээрийн түймэр энэ жил цаг агаарын байдлаас шалтгаалан нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд он гарснаас хойш Хэнтий аймгийн хэмжээнд нийт 6 суманд 8 түймэр гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр Хэнтий, Хөвсгөл, Дорнод аймгийн нутагт дөрвөн түймэр гарсныг цурманд оруулсан байна.  Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал цаашид хүндэрч болзошгүйтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар албан даалгавар гарган төв, орон нутагт хүргүүлж, тодорхой үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байгаа аж.

Монгол Улсын ойн нөөцийн дийлэнх хэсэг нь оршдог Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэр нь хуурайшилтын “нэн аюултай”, “аюултай” зэрэглэлд хүрч, салхины эрч эрс ширүүсэн, ой хээрийн түймэр асч байгаад Улсын Онцгой комисс анхааралдаа авсан аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news