Малын тоо толгойд ногдох албан татварын хувь хэмжээг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-01 16:44:08

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Улсын Их хурлаар баталсан Малын тоо толгойд ногдох албан татварын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу малын тоо толгойд ногдох албан татварын хувь хэмжээг Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын ИТХ-аас баталжээ.

Үүнд Сүмбэр сум адуунаас 800, үхрээс 500, хониноос 300, ямаанаас 800 төгрөг авахаар тогтсон бол  Баянтал сум адуу 1000, үхэр 1000, хонь ямаа тус бүр 800 төгрөг авахаар баталжээ.

Харин Шивээ говь сум адуу 1000, үхэр 800, хонь 500, ямаа 800 төгрөгийг хураахаар баталсан бөгөөд сумдууд тэмээнээс татвар авахгүй аж.

Related news