Ихтамир, Цэнхэр сумын 50 өрхөд малын тэжээлийн тусламжийн багц олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-04 16:32:54

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ Улаан загалмайн хороотой хамтран “Малын тэжээлийн тусламжийн багц”-ыг Ихтамир, Цэнхэр сумын зорилтот бүлгийн 50-аас дээш 400-аас доош малтай, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй нийт 50 өрхөд хүргэх ажлыг зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл, 1 сумын 25 өрхөд өгсөн байна.

Тусламжийн багцад ашигт долооц 30 кг, амин тун 1 кг, шархны тос 1 ширхэг, нүдний тос 2 ширхэг тус тус багтсанаас гадна 240.0 мянган төгрөгийг бэлнээр нь малчдын дансанд шилжүүлж, 1 өрхөд дунджаар 700.0 мянган төгрөгийн тусламж олгосон байна.

Related news