Зуунмод суманд цэвэр усны үйлдвэр байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВБогдхан уулын хормой бэл, Их, бага тэнгэрийн ам, Тайна, Номтын ам, Шаварт булаг, зүүн, баруун дэлгэрийн рашааны эхийг түшиглэж Төв аймгийн Зуунмод суманд анхны цэвэр усны үйлдвэр байгуулагдлаа.
Зуунмод сумын Зүүндэлгэр багт 6 сарын 13-наас үйл ажиллагаа эхэлсэн "Манзушир" цэвэр усны үйлдвэр хоногт 600-800 литр, жилд 84-100 тн ус үйлдвэрлэх хүчин чадалтай ба 0,5л-20 литрийн багтаамжтай савлаж байна.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий усны 23 шугам, дэргэдээ олон улсын стандарт бүхий лаборатороос гадна 4-5 хүнийг ажлын байраар хангасан эл үйлдвэрийг "Зуунмод гол" ХХК ашиглалтанд оруулж байгаа юм.
Тус ХХК 2000 оноос худалдаа, үйлчилгээний чиглэлэээр үйл ажиллагаа эрхэлж өнөөдрийн байдлаар нийтийн хоолны салбарт давхардсан тоогоор 635000 хүнд үйлчилж, 14 хүнийг байнгийн ажлын байраар хангасан байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг