Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-06-14 00:20:27

УИХ-ын сонгуулийн Говь-Алтай аймгийн 11-р тойрогт  МАН-аас нэр дэвшигч Ш.Раднаасэд, АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар, МАХН-аас нэр дэвшигч Н.Бүргэдаа, бие даан нэр дэвшигч Ш.Эрдэнэбат нар аймгийн төвд сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийж албан ёсны сурталчилгаагаа эхэллээ.

Харин бие даан нэр дэвшигч Б.Наминчимэд, Г.Нэргүй нар сумдад ажиллаж байна. Нэр дэвшигчид сонгогч олондоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ мэдээлж, иргэд сонгогчдын саналыг сонсож байна. Мөн аймгийн ИТХ-д нэр дэвшигчид ч өөрсдийн тойрогтоо ажиллаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 6, аймгийн ИТХ-д 118 нэр дэвшигч нэр дэвшин сурталчилгааны ажилд орсон байна.

                                                                                                       Говь-Алтай Ш.Цоодол

Related news