УИХ-ын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-16 11:13:59

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Хэнтий аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байна. 

Энэхүү уулзалтад УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшигч, Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төвийн тойрогт нэр дэвшигчид, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Асашёрюү Д. Дагвадорж нар оролцов.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Хэнтий аймагт УИХ-ын 40 дүгээр тойрогт Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар, харин 41 дүгээр тойрогт УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, 42 дугаар тойрогт тус аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар нар нэр дэвшиж буй бөгөөд тэдний хийж бүтээсэн ажлуудыг дурдав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Асашёрюү Д.Дагвадорж, хөдөө орон нутагт малын түүхий эд, даавар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд Чингис бондоос зээл авсан компаниудын үйл ажиллагааг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг явуулж байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Уул уурхай бол манай улсын асар их баялаг. Гэхдээ энэ бол бидний зорилго биш. Монгол Улсын эдийн засгаа өөд нь татаж, ард иргэдийн амьдралыг бодитойгоор дэмжихийн тулд уул уурхайг хэрэгсэл болгон ашиглах ёстой гэсэн бодлого барьж байгааг хэлсэн юм. 

Тус уулзалтын төгсгөлд Чингис хотын иргэдийн асуултад хариулт өгч харилцан санал солилцлоо. Иргэд, УИХ-ын гишүүдийн хууль санаачлахтай холбогдсон асуудал, Чингис хот төлөвлөлт, Япон Улсад илгээх дадлагажигчийн талаар асуултууд асууж байв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news