ӨМӨЗО-ны эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-17 20:13:49

БНХАУ-ын засгийн газраас Монгол Улсын засгийн газарт хөнгөлөлттэй зээл олгох хүрээнд Цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын Уламжлалт анагаах ухааны төвд 3 өдрийг турш ӨМӨЗО-ны мэргэжлийн эмч нар үе мөч, дотор зэрэг төрлөөр үнэгүй төлбөргүй үзлэг оношлогоо хийж эхэллээ.

Энэ удаад Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Эрүүл мэндийн танхим хооронд 2008 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн эмч нарын баг Эрүүл мэндийн төлөө үзлэг зохион байгуулж байгаа юм.

Ийнхүү ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн эмч нарын баг хүрэлцэн ирсэнээр манай аймгийн эмч нар туршлага судлах түүнчлэн 2 тал хоорондоо энэ салбар хамтран ажиллах сайн талыг бий болгож байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news