Бодит ажлын байр болох төслүүдийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-04 14:54:09
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан энэ сарын 7-ноос 10-ны өдрийн 17.30 цаг хүртэл зээлийн төсөл хүлээн авахаар боллоо.
Ингэхдээ үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн, дэмжлэг шаардлагатай, ажлын байрыг нэмэгдүүлэх төслүүдэд зээл олгохоо зээлийн зөвлөлийн дарга, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг илэрхийллээ.
Сум хөгжүүлэх сангийн төслийн зээлд хамрагдах хүсэлтэй Иргэн, аж ахуйн нэгжээс дараах чиглэлээр төсөл хүлээн авах юм байна. Үүнд, ХАА, Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Хөнгөн үйлдвэрлэл, Аялал жуулчлал, Барилга, Нийтийн ахуйн үйлчилгээний салбарууд багтаж байгаа аж.

Related news