Дундговийн ихэнх нутгаар хур тунадас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн ихэнх нутгаар хур
тунадас орж, ган тайлагдаж байна.
УЦУОШТ-өөс мэдээлж байгаагаар 6 дугаар сарын 7-нд
Адаацаг, Эрдэнэдалай, Баянжаргалан, Сайхан-Овоо, Дэрэн сумын нутгаар бага
хэмжээний бороо орсон бол 13-нд Дэрэн, Эрдэнэдалай, Баянжаргалан, Говь-Угтаал,
Сайнцагаан, Дэлгэрхангай сумаар 0.0-1.0 мм, Гурвансайхан, Цагаандэлгэр, Хулд
сумаар 2.0-4.0 мм, Адаацагт 8.0 мм, Луус суманд 29.0 мм бороо оржээ.
Тиймээс одоогийн байдлаар Луус, Цагаандэлгэр, Говь-Угтаал,
Сайнцагаан, Адаацаг, Дэрэн сумдад зуншлага сайжрах төлөвтэй байна.