Хэнтий аймгийн Прокурорын газрыг 500 мянган төгрөгөөр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 14:56:47

Хэнтий аймгийн Прокурорын газрын хамт олон нь үүрэгт ажилдаа амжилт гарган улсын хэмжээнд “ТЭРГҮҮН БАЙР” эзэлж 500,000 төгрөгөөр шагналуулав.

Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг угтаж, Улсын Ерөнхий прокурорын газраас харьяа нэгж Прокурорын газруудын хяналтын ажлыг эрчимжүүлж, үр дүнг нэмэгдүүлэх, тэдний ажиллах орчин, нөхцлийг дээшлүүлэхэд чиглэсэн “Бүтээлч ажлын аян”-ыг өрнүүлсэн аж.

 Аяны хүрээнд УЕПГ-ын холбогдох чиг үүрэг бүхий газар, хэлтсүүд тус тусын чиглэлээр аймаг, нийслэлийн Прокурорын газруудын ажлыг үнэлж дүгнэн нэгдсэн дүнг гаргажээ.

О.Буянхишиг

 

Related news
Comments