Оны шилдэг хөрөг зургууд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-06-24 11:40:56

МОСКВА. /RIA Novosti/. “International Portrait Photographer of the Year 2021” хөрөг зургийн уралдааны шүүгчид ялагчдын нэрсийг зарлалаа. Энэхүү уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид төдийгүй сонирхогчид оролцож болох бөгөөд хамгийн гол нь тэдний зураг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш авсан байх ёстой юм. Ингээд оны шилдэг хөрөг зургуудыг хүргэж байна.



Уралдааны ялагчаар Австралийн зурагчин Форо Явари тодорчээ. Түүний “Ганцаардал” нэртэй зургийг шүүгчид оны шилдэг хөрөг зургаар нэрлэсэн байна.



"Африкийн мундари овгийн малчин". Швейцарын гэрэл зурагчин Йозеф Буржидийн энэхүү зураг “Экологийн хөрөг зураг” төрөлд тэргүүн байрт шалгарчээ.



Австралийн гэрэл зурагчин Тодд Кеннеди энэ зураг “Хөрөг зургийн түүх” төрөлд финалд шалгарсан байна.



Австралийн иргэн Нэнси Фламмеа "Нарцисс" зураг "Хөрөг зургийн түүх" төрөлд гуравдугаар байр эзэлжээ.



Мьянмарын Зай Яр Линий “Овгийн ижил төсөөтэй байдал” бүтээл “Зан авирын судалгаа” төрөлд шилдгээр тодорчээ.



Австралийн зурагчин Карен Уоллерын “Эрн, муур, сэрүүн тавцан” зураг “Экологийн хөрөг” төрөлд хоёрдугаар байр эзэлсэн байна.



Францын гэрэл зурагчин Шарлотт Боригийн энэхүү зураг “Экологийн хөрөг” төрөлд финалд шалгарчээ.



Арабын Нэгдсэн Эмирт Улсын иргэн Пол-Влад Эпурегийн "50 000-ийн нэг" хэмээх энэ бүтээл "Хөрөг зургийн түүх" төрөлд шалгарчээ.



Америкийн гэрэл зурагчин Жон Пауэрс “Амар амгалан” зургаараа "Хөрөг зургийн түүх" төрөлд финал хүртэл явжээ.



“Ганцаардлын уй гашуу”. Форо Яваригийн энэхүү бүтээл “Хөрөг зургийн түүх” төрөлд хоёрдугаар байрт шалгарчээ.



Бангладешийн гэрэл зурагчин Азим Хан Ронни энэ бүтээлээрээ “Экологийн хөрөг” төрөлд гуравдугаар байр эзлэв.



Италийн гэрэл зурагчин Чезаре Ди Либориогийн “Гайхалтай эмэгтэй # 06” бүтээл нь “Зан авирын судалгаа” төрөлд шалгарчээ.



“Гэр бүлийн хөрөг” төрөлд Тайландын зурагчин Жатенипат Кетпрадитын "Гол мөрний хүмүүс" хэмээхзураг хоёрдугаар байрт орсон байна.


“Гэр бүлийн хөрөг” төрөлд Нэнси Фламмеагийн энэхүү бүтээл гуравдугаар байрыг эзлэв.



Энэтхэгийн зурагчин Дебдатта Чакрабортигийн "Кебабиана" зураг "Экологийн хөрөг" төрөлд финалд шалгарчээ.



Форо Яваригийн “Надад мөрөөдөл бий” хэмээх энэхүү зураг уралдааны шилдгүүдийн тоонд орж, “Зан авирын судалгаа” төрөлд хоёрдугаар байрыг эзэлжээ.



Зай Яр Линийн “Сури омгийн охин” бүтээл “Гэр бүлийн хөрөг” төрөлд тэргүүн байрыг эзэлжээ.



Австралийн гэрэл зурагчин Брайан Кэсси энэхүү зургаараа “Зан авирын судалгаа” төрөлд гуравдугаар байр эзэлсэн байна.



Австралийн гэрэл зурагчин Адриан Доногьюгийн авсан “Залуусын усан оргилуур” зураг “Хөрөг зургийн түүх” төрөлд финалд шалгарлаа.



"Айдас". Норвегийн зурагчин Арвид Фимрайтегийн энэ зураг “Экологийн хөрөг” төрөлд шалгарчээ.


Related news