Нэг хэсэгт санал авах машин түр гацсан тохиолдол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 17:14:36

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 42-р тойрог, Хэнтий аймгийн ИТХ-ын 22-р тойрог буюу Хэрлэн сумын 5 дугаар багийн 7-р хэсэгт өглөө 8 цагийн үед санал авах машин түр гацжээ.

Үүнийг яаралтай сумын хэсгийн хороо болон аймгийн хэсгийн хороондоо мэдэгдэж нэн даруй хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан гэж 5 дугаар багийн 7-р хэсгийн дарга П.Мөнхзул мэдээллээ.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 42-р тойрог, Хэнтий аймгийн ИТХ-ын 22-р тойрог буюу Хэрлэн сумын 5 дугаар багийн 7-р хэсгийн санал авах ажиллагаа 12 цагийн байдлаар хэвийн явагдаж байв. Улсын бүртгэлийн 11 цаг 45 минутын тайлан мэдээгээр 1222 сонгогчоос 347 иргэн саналаа өгчээ.

Үүнээс хурууны хээгээр 324, Регистрийн дугаараар 11, зөөврийн хайрцагаар 12, түр хасагдсан 1 хүн бүртгэлээ сэргээн саналаа өгсөн байна. Нийт санал өгсөн иргэдээс эрэгтэй 156, эмэгтэй 191, насны ангиллаар 18-25 насны 41 иргэн, 26-40 насны 107 иргэн, 41-55 насны 97 иргэн, 56 ба түүнээс дээш насны 102 иргэн саналаа өгөөд байна.

О.Буянхишиг

Related news