Хүүхэд хөгжлийн тэнхимийг шинээр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-09-21 22:54:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Хан Хэнтий цогцолбор сургуульд хүүхэд хөгжлийн тэнхимийг шинээр нээлээ.
Тодруулбал, Боловсрол шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны хамтарсан “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд уг тэнхимийг байгуулжээ.
Тус үйл ажиллагаанд БШУЯ-ны тусгай хэрэгцээт боловсролын ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, мэргэжилтэн Н.Оюунбат, аймгийн БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, АЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрцэцэг, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, Хан Хэнтий цогцолбор сургуулийн захирал К.Түмэндэлгэр болон сургуулийн багш, ажилчид оролцлоо.
Улсын хэмжээнд 8 аймгийн 8 сургуульд энэхүү төсөл хэрэгжээд байна. Цаашдаа үлдсэн 13 аймагт тэнхим байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа БШУЯ-ны мэргэжилтэн Н.Оюунбат хэллээ. Хүүхэд хөгжлийн тэнхимийн гол онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, хүүхдийн онцлогт тохируулан суралцах, хөгжих чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Related news