Малчин бүртэй хариуцлагын гэрээ байгуулна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-09-23 16:43:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн баруун сумдад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалт 80 хувьтай байна.

Аймгийн Онцгой комиссын 23 дугаар хуралдаанаар тус өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай хэлэлцэж, хорио цэрийн дэглэмийн дараах тандалт судалгаа хийх, эрсдэлийг үнэлэхийн тулд ажлын хэсэг томилон ажиллуулах, малчин бүртэй хариуцлагын гэрээ байгуулах шийдвэр гаргажээ.

Тус хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайхан оролцож, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, цаашид малчид, мал бүхий иргэдэд гарч болзошгүй эдийн засгийн хүндрэлийн талаар мэдээлэл хийжээ.

Тэрээр малчид, мал бүхий иргэд мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах, холбогдох хууль, журам, зааврыг мөрдлөг болгож хэвших, малын гоц халдварт өвчнийг хамтын оролцоотойгоор даван гарах шаардлагатай байгааг онцолсон байна. 

Related news