Сумдын наадам энэ сарын 15-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-05 00:09:09
Yesukheitumur Tumurbaatar

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Төв аймаг үүссэний 93 жилийн ойг 27 суманд тэмдэглэх хуваарийн дагуу энэ сарын 15-наас сумдын баяр наадам эхэлнэ.

7 дугаар сарын 15-16, 17-18-нд Архуст, Баянцогт, Заамар, Мөнгөнморьт, Сүмбэр, 19-21, 22-26-нд Баянжаргалан, Өндөрширээт, Эрдэнэсант, Цээл, Батсүмбэр, Багахангай, Сэргэлэн зэрэг сум тус бүр хоёр өдөр наадамлана.

Харин 7 дугаар сарын 26-28-нд Алтанбулаг, Борнуур үүсэн байгуулагдсны 80 жилийн ой тохиох тул тус бүр 3 өдөр баярлах аж. 

                      

Related news