Үндэсний бахархал Цагаан шонхор шувууны хөшөө Чингис хотыг чимнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-07-06 17:06:18

Хэнтий аймгийн сүлд болсон шонхор шувууг Үндэсний бахархалт шувуу хэмээн Монгол улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор баталж,албан ёсоор зарласан билээ. Тэгвэл Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар Цагаан шонхор шувууны хөшөөг чөлөөт уран бүтээлч, барималч “Тэнгэрлэг ур ухаан” ХХК-ийн захирал Ж.Нанзаддоржийн эх загвар, зураг төслөөр бүтээлгэн  Чингис хотод мөнхлөв.

Цагаан шонхорын хөшөөний нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 05-ны өдөр болж Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, Засаг даргын орлогч Г.Ганхуяг болон Хэрлан сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, “Тэнгэрлэг ур ухаан” ХХК-ийн захирал Ж.Нанзаддорж тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, ёслолын тууз хайчлав.

Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед Хэнтий аймагт маань үүх түүхийн бүтээл нэмэгдэж цаашдаа аймаг орон нутгаа сурталчлах үзмэр болох үүднээс үндэсний бахархалт шувууны энэхүү хөшөөг бүтээсэн” гэв.

“Тэнгэрлэг ур ухаан” ХХК-ны захирал Ж.Нанзаддорж “Энэ баримлын утга учир нь ОХУ-ын кургоны хөндийгөөс олдсон Хүннүгийн үеийн олдвор дотор шонхорын дүрс бүхий мөрний чимэглэл байсан. Түүнийг өөрчлөлгүйгээр томоор хувилж  Цагаан шонхор шувууны хөшөөг бүтээсэн” гэв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news