Гэрэлт цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн тохижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-04 12:27:13
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 80 сая төгрөгийн төсөвт өртгөөр Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийж дуусгалаа.
Уг ажлын гүйцэтгэгчээр "Кэй Эл Си Си" ХХК шалгарч ажиллажээ.
Энэхүү ажлын хүрээнд Бугатай сад буюу гэрэлт цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлгийг арк, суурийн хамт бүхэлд нь шинэчилж, 16 ш сандал, 4 ш шинэ хогийн сав, 3 ш сүүдрэвч шинээр суурилуулж, хашааг шинэчлэн, "Чингис хот" гэрэлт үсэг байршуулах болон шатрын хөлөг суурилуулах зорилгоор шинээр суурь цутгасан байна. Цэцэрлэгт хүрээлэнд байрлах хөшөөнүүдийг сэргээн засварлаж, хуучин сүүдрэвчүүдийг засч, дээвэрлэн янзалжээ. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дахь зэрлэг ургамлуудыг хадаж, моднуудыг хэлбэржүүлэн тайрч засчээ.
2022 онд тус цэцэрлэгт хүрээлэнд нэмэлтээр "Chinggis city" бичигт хөшөө, шатрын хөлөг байршуулахаар төлөвлөж байна.
Related news