40 нэр дэвшигч түр үнэмлэхээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-07-07 00:13:53

Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшин иргэдийнхээ итгэлийг даан шинээр сонгогдсон 40 нэр дэвшигч энэ  сарын 4-ний өдөр аймгийн сонгуулийн хорооноос төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авлаа.

Есөнбулаг сумын 7 дугаар тойрогт АН, МАН-аас нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул нөхөн санал хураалт явуулахаар болжээ. Мөн ИТХ-ын ээлжит сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэхээр аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 7дугаар сарын 4-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргалд өргөн мэдүүлээд байна. Анхдугаар хуралдааны тов одоогоор зарлагдаагүй байна.

                                                                                                     Говь-Алтай Ш.Цоодол

Related news