Төр, нийгмийн ахмад зүтгэлтэнд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-20 18:06:23
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга асан, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Даржаагийн Дашдоржийн 80 насны ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат түүнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн талархал, нэг сая төгрөгийн хамт гардуулан өглөө.
Д.Дашдорж нь 1961-1962 онд ЗХУ-ын Комсомолын төв сургуульд суралцаж төгссөн, 1962-1964 онд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ХЗЭ-ийн хорооны дарга, 1964-1966 онд Хэнтий аймгийн ХЗЭ-ийн хорооны Эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, 1966-1969 онд Хэнтий аймгийн Биеийн тамирын нийгэмлэгийн дарга, 1973-1975 онд Хэнтий аймгийн Дадал сумын Намын хорооны дарга, 1975-1978 онд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга, 1978-1981 онд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын Намын дарга, 1981-1985 онд Хэнтий аймгийн АДХГ-ын Захиргааны соёлын хэлтсийн дарга, 1985-1990 онд Норовлин сум-нэгдлийн дарга, 1990-1993 онд Хэнтий аймгийн АДХГ-ын Захиргааны хэрэг эрхлэх хэлтсийн дарга, 1993-2000 онд Хэнтий аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн дарга, 2000-2004 онд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга, 2012-2014 онд Хэнтий аймгийн Ахмадын хорооны даргаар тус тус ажиллаж байсан арвин туршлагатай зүтгэлтэн юм.
Тэрбээр аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг Улсын Их Хуралд сонгогдсон явдалд талархаж, түмэн олны далай их сэтгэлийг дааж явахыг захиж, идэр залуу настай төрийн түшээдээ ажлын амжилт хүслээ.
Related news