Аймгийн шуурхай штаб хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-08 21:11:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штабын хурал өнөөдөр боллоо. Хурлаар УОК-ын нэгдсэн шуурхай штабаас короновируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх цахим хурлыг зохион байгуулж, сумдын шуурхай штабуудад зөвлөмж хүргэлээ.

Аймгийн хэмжээнд коронавирусний халдвар аван хэвтэн эмчлүүлж буй 206 хүн байна. Үүнээс маш хүнд 2, хүнд 48, хүндэвтэр 125 өвчтөн байгаа бөгөөд жирэмсэн 15, хүүхэд 39, өндөр настан 22 хүн эмчлүүлж байгааг Шуурхай штабаас мэдээллээ. Өдөрт 350-д хүрээд байсан өвчлөлийн тоо харьцангуй багасч байгааг Нэгдсэн эмнэлгээс онцоллоо.
Хурлын үр дүнд, аймгийн онцгой комиссын товыг гаргаж хуралдуулах, 3-р тунд 7866 хүн хамрагдсан бөгөөд дархлаажуулалтын хамрагдалт сул байгаа талаар хэлэлцэж, иргэд рүү чиглэсэн зөвлөмж, мэдээлэл хүргэх тал дээр анхаарч ажиллах чиглэл өглөө.
Related news