Баян-Адарга сумын сургуулийн дотуур байранд 96 сурагч амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-08 21:50:44

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 100 хүүхдийн ортой Баян-Адарга сумын сургуулийн дотуур байранд 96 сурагч амьдарч байна.

Тус барилга нь 2019 онд сууриа тавьж, 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр ашиглалтад оржээ. Одоогийн байдлаар хүчин чадлаа бүрэн ашиглан ажиллаж байгаа талаар сургуулийн захирал О.Анхбаяр хэллээ.

Энэхүү барилгын зураг төсвийг “ШИГОТА”  ХХК хийсэн бөгөөд барилын гүйцэтгэгчээр “СОЛАРМЕД МОНГОЛ” ХХК ажилласан байна. 

Related news