Чингис хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-15 11:07:47
Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 9 багийн 50 гаруй тамирчин оролцсоноос аймгийн ЗДТГ-ын баг тэргүүллээ. Удаах байруудад Мөнхмандал, Газрын харилцаа хот байгуулалтын газрын багууд шалгарлаа.
Монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулсны 100 жилийн ойд зориулсан тус тэмцээн нь залуучуудыг эвлэлдэн нэгдэх, хамтдаа хөгжлийг дэмжих, сагсан бөмбөгийн спортыг орон нутагт сурталчлан таниулах, баг тамирчдын тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, харилцан чийрэгжилтийг дэмжих зорилгoтой байв.
Тэмцээнийг аймгийн БТСГ, Хэрлэн сумын ЗДТГ, Хэнтий аймаг дахь Монголын залуучуудын холбоо, сагсан бөмбөгийн зөвлөл хамтран зохион байгууллаа.
Олон нийтийн үйл ажиллагааг нээсэнтэй холбогдуулан энэ сарын 19-ний өдрөөс аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Related news