ЖДБДС-гаас 83 сая төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-16 15:54:38
Хэнтий /МОНЦАМЭ/ Жижиг ,дунд бизнесийг дэмжих сангийн зээлийн зөвлөл тус сангаас 83 сая төгрөгийн зээлийг төсөл ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд олгохоор шийдвэрлэжээ.
Энэ удаагийн төслийн зээлд нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах 4 аж ахуйн нэгжид тус бүр 10.0 сая төгрөг, 9 иргэнд өрхийн амьжиргаагаа дэмжих нийтийн аж ахуйн төсөл нийт 43 сая төгрөг тус тус олгох аж.
Тодруулбал, дугуй засвар, ноос ноолууран эдлэл, ноос боловсруулах үйлдвэр, оймсны цехийн өргөтгөл , гутал засвар, оёдол, гар урлал, мал нядалгаа, мах ангилан ялгах төсөл, өвлийн хүлэмж, сүү боловсруулах үйлдвэр, гар урлал, монгол хувцас засвар зэрэг нийтийн аж ахуйн чиглэлүүдээр ирсэн эдгээр төслүүдэд ажлын байранд нь эцсийн шатны шалгаруулалтыг хийж, бодит ажлын байрыг дэмжих, үр дүнтэй хэрэгжих болон бусад төслийн шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь дүгнэж, шалгаруулсан байна.
Related news