Хүнс, хөдөө аж ахуйн ажилтнууд зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-18 11:58:43
Хэнтий /МОНЦАМЭ/ Жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь 7 хоногийн ням гаргийг Хүнс, хөдөө аж ахуйн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, зорилго зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хэрэгжилт, түүний талаар нэгдсэн ойлголт, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 18 сумын Хөдөө аж ахуйн тасаг, Тосгодын аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, албан хаагчдын уулзалт зөвлөгөөн боллоо.
Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд урилгаар Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, 18 сумын Хөдөө аж ахуйн тасаг, 5 тосгоны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 60 хүн оролцлоо.
Энэ үеэр ХХААХҮ-ийн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилт арга хэмжээг сум орон нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэн 2019 оны ажил үйлсээрээ манлайлан, идэвх, санаачилгатай ажилласан тасгуудыг байр эзлүүлэн шагналаа. 2019 оны ажлаараа тэргүүн байрт Норовлин сум, 2020 оны ажлаараа тэргүүн байрт Жаргалтхаан сум тус тус шалгарчээ.
Related news