Аж ахуй нэгжүүдийн 40 хувь нь тооллогод хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-11-19 10:40:02

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Таван жилд нэг удаа явагддаг аж ахуй нэгж байгууллагын улсын тооллого орон даяар үргэлжилж байна.

Тооллогын ажил ямар хувьтай байгааг Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтсээс тодруулахад энэ сарын 18-ны байдлаар нийт аж ахуйн нэгжийн 40 хувь буюу 200 орчим аж ахуй нэгж тооллогод хамрагдсан талаар мэдээллээ.

Аж ахуйн нэгж байгууллагын тооллогыг таван жилд нэг удаа явуулдаг бөгөөд энэ удаагийнх хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж байгаагаараа онцлогтой гэж албаныхан тодотгов.

Related news