Дорноговь аймгийн сумдын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-15 14:20:43

Долдугаар сарын 15-наас эхлэн Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Дэлгэрэх, Мандах зэрэг цөөнгүй сумын наадам эхэллээ.

Тус аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу дээрх сумдын наадмыг 7 дугаар сарын 15-25-ны хооронд зохион байгуулах хуваарь гарсан билээ.

Говийн хутагтуудын өлгий нутаг гэгддэг тус аймагт энэ жил хур бороо ихтэй дэлгэр сайхан зун  болж байна.

Сумдын наадамд 32-64 хүчит бөх барилдаж, 6 насны морьд уралдаж буй бөгөөд Улаанбадрах, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ зэрэг сумаас гадна хөрш Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумаас наадамчид ирж оролцож байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Related news