Хэнтий аймаг 4,9 сая мал тоолуулж, улсдаа гуравдугаарт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-05 19:34:22
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.9 сая гаруй толгой мал тоолуулжээ.
Энэ нь малынхаа тоо толгойгоор улсын хэмжээнд гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа үзүүлэлт юм. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Өмнөдэлгэр сум 662.0 мянган мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн байна.
Улсын хэмжээнд хамгийн олон малтай сумдыг жагсаавал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэрлэн сум 529.3 мянган мал тоолуулж эхний нэг, хоёрдугаар байрт шалгарсан байна.
Малтай өрх 2021 оны урьдчилсан дүнгээр 8.9 мянга болж, өмнөх оноос 0.4 мянга буюу 4.9 хувиар өссөн байна.
Related news