Энэтхэгийн сураггүй болсон цэргийн нисэх онгоцыг хайж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-23 11:37:38

ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн цэргийн нисэх онгоц Бенгалын булан дээгүүр нисч байгаад сураггүй болоод байна гэж тус улсын Агаарын цэргийн хүчин  /АЦХ/ мэдэгдлээ. Онгоцонд 29 хүн сууж яваа аж.

“Антонов-32” цэргийн тээврийн нисэх онгоц орон нутгийн цагаар өчигдөр өглөө 08:30 цагт тус улсын зүүн нутгийн Порт-Блэр хотыг зорин хөөрчээ.

Онгоц өдрийн 11:30 цагт газардах байжээ.

Сураггүй болсон онгоцыг дөрвөн нисэх онгоц, 12 хөлөг онгоц болон нэг шумбагч онгоц хайж байна.

Энэтхэгийн АЦХ-д “Антонов-32” загварын 100 гаруй нисэх онгоц байдаг аж.

Г.Доржханд

Related news