“Toyota” дотоодын үйлдвэрлэлээ хэвийн явуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-02 14:32:08

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани гол ханган нийлүүлэгчийг нь онилсон цахим халдлагын улмаас түр зогсоогоод байсан дотоодын үйлдвэрлэлээ хэвийн явуулж эхэлсэн талаараа өнөөдөр мэдээлжээ.


Тус компани нь ханган нийлүүлэгчтэйгээ холбоо тогтоох түр сүлжээ байгуулсан гэдгээ мэдэгдсэн байна.


Toyota”-д зориулан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Kojima Industries” компани цахим халдлагын талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэж, бүх сервер, сүлжээний холболтоо унтраасан нь захиалга авах, хүргэлтийг зохицуулах боломжийг хаажээ.


Үүнтэй холбоотойгоор “Toyota” мягмар гарагт дотодын бүх үйлдвэрлэлийн шугамаа, мөн “Daihatsu Motor”, “Hino Motors” охин компанийнхаа үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн шугамыг хаасан нь 13 мянга орчим автомашины үйлдвэрлэлд нөлөөлсөн байна. 

Related news