Баянхутаг суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-04 22:03:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын гуравны өдрийн 11 цаг 45 минутад аймгийн Онцгой байдлын газарт Баянхутаг сумын хоёрдугаар баг Баян хайрхан гэх газар түймэр гарч байна гэсэн дуудлага иржээ.

Уг мэдээллийг хүлээн авсны дагуу аймгийн Онцгой байдлын газраас 59 алба хаагч 7 техник хэрэгсэлтэй, Хэрлэн сумын мэргэжлийн ангиас 30 хүн 3 техник хэрэгсэлтэй, Баянхутаг сумын мэргэжлийн анги, иргэдээс 50 хүн 7 техник хэрэгсэлтэй нийт 139 хүн 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 19 цаг 25 минутад цурманд оруулж, 22 цаг 30 минутад түймрийг бүрэн унтраасан байна.

Хээрийн түймрээс нийт 7 айлын гэр, хашаа, саравч, малыг авран хамгаалжээ. Түймэрт өртсөн малын саравч, түймрийн экологийн хохирол болон унтраахад ажилласан зардлын тооцоо одоогийн байдлаар гараагүй байна. Түймэрт хүн, мал өртөөгүй. Түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор Баянхутаг сумын хэсгийн төлөөлөгч ажиллаж байна.

Related news