Ногоочид зөвлөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Ногоочдын зөвлөгөөнийг Чингис хотод зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд болон сум бүрээс 70 гаруй ногоочдын төлөөлөл оролцож байна.
Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд төмс 311.4 га-д хүнсний ногоо 235 га-д тариалалт хийжээ. Үүнээс төмс 292 га-с 3385 тн, хүнсний ногоо 234 га-с 2563.6 тн тус тус хураан авсан байна.
Энэ оны хувьд аймгийн хэмжээнд төмс 293 га, хүнсний ногоо 236 га-д тус тус тариалалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days