О.Амгаланбаатар: Нарансэвстэйн боомтыг нээснээр Монгол Улс Ази - Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-11 17:05:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл”-уулзалт хэлэлцүүлэг болж байна.

Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү хэлэлцүүлэг өрнөж буй юм. Хэлэлцүүлэг уулзалтад аймгийн удирдлагууд болон БОАЖГ-ын холбогдох мэргэжлтнүүд, сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож байна. Тодруулбал, төрийн 66 байгууллага, аж ахуйн нэгжийн 21 байгууллага, Алтайн бичил уурхайн эв нэгдэл холбооны төлөөллүүд оролцож байгаа тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


АМГТГ-ын дарга Л.Баярмандал, аймгийн орлогч дарга Г.Чинбат нар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгээр төр, орон нутаг, хувийн хэвшлийнхэн хамтран геологи, уул уурхайн салбарын талаарх бодит мэдээллийг харилцан солилцож, орон нутагт болон хөрөнгө оруулагчдад үүссэн хүндрэл бэрхшээлийг харилцан ярилцаж, түүнээс гарах гарц шийдлийг тодорхойлсон үр дүнтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн үгэндээ онцлов.

Мөн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: “Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээснээр Нарансэвстэй-Алтай чиглэлд 500 км хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази - Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” гэдгийг тэмдэглэн хэлж байлаа.

Говь-Алтай аймгийн хэмжээнд ашиглалтын 59, хайгуулын 68, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9, нийт 136 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа бөгөөд ннэ нь нийт газар нутгийн 3,8 хувийг эзэлж байна хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.


Related news