Нэрт хөгжмийн зохиолчийн нэрэмжит олон улсын уралдаанд манай улсаас 6 уран бүтээлч оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Нэрт хөгжмийн зохиолч М.Дунаевскийн нэрэмжит олон улсын дулаачдын уралдаан Москва хотноо өнөөдөр эхэллээ. Энэхүү олон улсын чансаатай томоохон уралдаанд манай улсаас зургаан уран бүтээлч оролцох эрхээ авсан байна. Тодруулбал, "49-р гудамж" хүүхдийн театрын жүжигчин, хөтлөгч, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Б.Билгүүн, Монгол Улсын Консерваторын оюутан Б.Ариунбат, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Уурхайчин" Соёлын ордны гоцлол дуучин МУСТА Н Нямсүрэн, тус үйлдвэрийн дэргэдэх Монгол-Оросын хамтарсан 19-р сургуулийн сурагч Т.Улсболд, Дорнод аймгийн "Шинэ суваг-23" ТВ-ийн дэргэдэх "Хүүхдийн цаг" студийн нэвтрүүлэгч, гоцлол дуучин Э.Чинхүслэн, "Amarkhuu's Vocal school"-ийн сурагч Г.Номуундарь нар шалгарсан юм.
Уран бүтээлчид Москва хотноо энэ сарын 8-ны өдөр бууж, өнөөдөр өглөө академик вокал төрөлд Монгол Улсын Филармонийн гоцлол дуулаач, МУСТА Б.Дэлгэрбаяр, "Уурхайчин"
Соёлын ордны гоцлол дуулаач, МУСТА Н.Нямсүрэн, М. И. Глинкагийн
нэрэмжит ОХУ-ын консерваторийн оюутан Г.Барсболд нар Монгол
оролцогчдынхоо салхийг хагалсан байна.