“Эхийн алдар” одонг 381 эхэд гардуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. “Эхийн алдар” одонг энэ жил Дорнод аймгийн хэмжээнд 381
эхэд гардуулна. Тодруулбал, нэгдүгээр одонг 31, хоёрдугаар одонг 351 эх хүртэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан энэ
сарын 30-ны өдөр “Эхийн алдар” одонг ХДТ-т гардуулна.
Ташрамд дуулгахад, дөрвөөс зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд дараах материалыг бүрдүүлж, харьяа багийнхаа нийгмийн ажилтанд өгч “Эхийн алдар” одонгоо хүртдэг. Үүнд: иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, “Алдарт эх” одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл,
I одон бол II одонгийн хуулбар, 1 нас хүртэл өсгөөд
гэнэтийн аюулаар эндсэн бол нас барсан хүүхдийн төрсний болон нас барсны лавлагааг бүрдүүлнэ.